Төрийн байгууллагаас анх удаа Хилийн цэргийн анги жижиг амьтны эмнэлэгтэй болжээ

Төрийн байгууллагаас анх удаа Хилийн цэргийн анги жижиг амьтны эмнэлэгтэй болжээ

Хилийн 0151 дүгээр ангийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн албаны нохой сургалтын төв нь жижиг амьтны эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ.

Тодруулбал, Өмнө нь жижиг амьтны эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрхийг төрийн байгууллагын зүгээс огт авч байгаагүй бөгөөд энэхүү хилийн цэргийн анги авч байгаа нь анхны тохиолдол гэдгээрээ онцлог бөгөөд ингэснээр Нийслэл дэх Сонгино-хайрхан дүүрэгт жижиг амьтны эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрх бүрдэж байгаа аж.