Намрын саруудад Сүхбаатар, Булган болон зарим аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна

Намрын саруудад Сүхбаатар, Булган болон зарим аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлалын судалгааны хэлтэсээс 2026 оны 9–11 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ. Урьдчилсан төлөвийг сар бүрийн 28-ны өдөр шинэчлэн гаргадаг уламжлалтай.

2026 оны 9–11 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сар: Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр олон жилийн дундажаас дулаан, Дорноговийн нутаг, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Аравдугаар сар: Агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дундаж орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна

Арваннэгдүгээр сар: Агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дундажаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх, Булганы зүүн хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө