Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар төрийн тахилгат Хөвсгөл нуурыг хамгаалах, цэвэрлэх ажлын хүрээнд Хөвсгөл нуурыг төрийн тахих ёслолыг 2026 оны наймдугаар сарын 2-нд зохион байгуулна.
Үүнээс нэг өдрийн өмнө буюу наймдугаар сарын 1-нд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, нуурын эргэн тойронд үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгжийн бохир усны асуудал, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны талаар нэгдсэн шийдвэр гаргах юм. Мөн зургаадугаар сарын 22-ноос наймдугаар сарын 13-ныг хүртэл үргэлжлэх Хөвсгөл нуурыг цэвэрлэх хоёр сарын аяны хүрээнд нуур болон Эгийн голыг тойрсон нийт 800 км орчим газрыг цэвэрлэж, 1,000 орчим хүний оролцоотойгоор ажил зохион байгуулж байна.
Албаныхны мэдээлснээр, энэ удаагийн цэвэрлэгээгээр нуурын эргээс 100-150 метрийн радиуст төвлөрөн ажиллаж, микро хуванцар болон химийн бохирдлоос урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч байгаа аж. Хөвсгөл нуурыг хамгаалах нь Дэлгэрмөрөн, Эгийн гол, Сэлэнгэ мөрнөөр дамжин Байгаль нуур хүртэлх бүс нутгийн экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтойг онцолжээ.