Замын-Үүдийн боомтыг ТҮР ГОРИМД шилжүүллээ

Замын-Үүдийн боомтыг ТҮР ГОРИМД шилжүүллээ

Замын-Үүд боомтын шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар түр горимд шилжүүлж байна.

Түр горимд шилжүүлж байгаатай холбогдуулан хил, гаалийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шаардагдах дэд бүтэц, зам талбай, түр байгууламжуудын бэлэн байдлыг хангаж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулахгүйгээр зохион байгууллаа.

Энэ хугацаанд суудлын болон УАЗ автомашинаар зорчигчид хуучин боомтын баруун хойд талд байрлах Замын-Үүд чөлөөт бүсийн зам талбайгаар нэвтэрнэ.

Түр горимоор зорчих маршрут болон түр байгууламжуудын байршлын зургийг танилцуулж байна.

Ташрамд дурдахад, ачаа тээврийн хэрэгслүүдийн хувьд хуучин маршрутад өөрчлөлт орохгүй болно.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө