Өчигдөр монголын мэргэжлийн тулааны түүхэнд онцлох үйл явдал боллоо. Учир нь Монголын анхны UFC-ын тулаанч, тамирчин Д. Батгэрэл UFC-ын дэвжээнд анхны тулаанаа хийсэн байна. Түүнийг дагалдаж монголын мэргэжлийн тулаанч Ж.Нарантунгалаг нар хамт явсан байна. Д. Батгэрэл нь UFC холбоо, “Team Tungaa” “One team” клубийн тамирчин бөгөөд тэрбээр UFC холбоотой 20 сарын хугацаатай гэрээ үзэглэсэн юм.
Мэргэжлийн тулааны дэвжээнд долоон удаа тулалдахдаа зургаад нь ялсан Д.Батгэрэл UFC-ийн анхны тулаанаа ӨМӨЗО-ы тамирчин н.Алтанхилтэй хийж, манай тамирчин өрсөлдөгчдөө 29:27-гоор ялагдсан юм.
Дашрамд сонирхуулахад, н.Алтанхил өмнө нь “Road FC” холбооны аваргын төлөө хоёр ч удаа өрсөлдсөн туршлагатай ажээ.