Японд үргэлжилж буй насанд хүрэгчдийн ДАШТ-д өнөөдөр эрэгтэйчүүдийн +100 кг-д олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар барилдаж байна. Тэд хоёулаа эхний тойрогт гоц мөргөсөн.
Н.Түвшинбаяр аварга хоёрдугаар тойрогт Сенегалын бөх Н.Мбагникийг цэвэр ялав. Тэрбээр гуравдугаар тойрогт олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Японы Х.Харасаватай өрсөлдөнө. Ө.Дүүрэнбаяр хоёрдугаар тойрогт Австралийн Парк Лиамыг яллаа. Тэрбээр удаах даваанд Нидерландын Рой Мейертай барилдана.