Хичээлийн шинэ жилд цэцэрлэгүүдийн барилгын засварын ажил дуусаагүй угтаж байна

Хичээлийн шинэ жилд цэцэрлэгүүдийн барилгын засварын ажил дуусаагүй угтаж байна

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас 2019-2020 оны хичээлийн жилд 275,800 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана гэж мэдээлсэн. Гэвч цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилээ дуусаагүй барилгатай угтаж байгаа тухай албанаас мэдээлж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 30, 34 дүгээр цэцэрлэгийн барилга угсралт, гадна тохижилтын ажил 70; 90 хувьтай, хугацаандаа ашиглалтад орох боломжгүй байгаа аж.

Мөн тус дүүргийн 66, 114 дүгээр цэцэрлэгүүдийн өргөтгөлийн барилга 70-80 хувьтай, ирэх аравдугаар сард дуусгахаар төлөвлөжээ. Өргөтгөлийн барилга баригдаж буй 34, 66, 100, 114 дүгээр цэцэрлэгүүд барилгын хог хаягдлаа бүрэн зайлуулаагүй, гадна тоглоомын талбай дахь тоглоом, хэрэглэгдэхүүний аюулгүй байдлыг бүрэн хангаагүй дутагдалтай байгаа аж.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээрх нэр дурдсан цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийх үеэр ийм зөрчил илэрсэн байна. Тус газраас боловсролын хяналт шалгалтыг ирэх сарын 3-ныг хүртэл явуулах аж. Шалгалтын явц өнөөдрийн байдлаар 45.8 хувьтай байна.

 




Өнөөдөр туулай өдөр

19 цагийн өмнө