Шинийг эрэлхийлэгч, адал явдалд дурлагч энэ хотын хамгийн “күүл” залуус 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 11:00 цагт Сүхбаатарын талбайгаас Улсын Их Дэлгүүр хүртэл алхах “UBPASSPORT 2020”-ийн нээлтийн баярын парадад нэгдэж “[Д]Улаанбаатар аян”-ыг албан ёсоор эхлүүлэх юм байна.
Үйл ажиллагаа “Мөнгөн Завъяагийн” нүхэн гарцад 12:00-18:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд паспорт захиалсан эхний 300 хүн шинэхэн паспорттайгаа уулзаж гарын бэлгээ авна. Урьдчилж захиалаагүй ч үүдэнд нь паспорт борлуулагдана гэдгийг хэлэхэд таатай байна. Дулаанбаатар луу нүүе!
“UBPassport 2020” нь нэг талаараа кофе шоп, үзвэр үйлчилгээний газар, ресторан, арга хэмжээ гэх мэт залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх олон төрлийн газруудад хөнгөлөлттэй үйлчлүүлэх купон болдог бөгөөд залуусын тэр бүр мэддэггүй, нууцлагдмал, сонирхолтой газруудад очиход тусалдаг аяллын дэвтэр ч болдог.
Энэ удаагийн паспорт Улаанбаатарыг дулаан болгодог цэгүүдийг хэн нэгэнтэй хуваалцахад оршиж “Дулаанбаатар луу Нүүе!” хэмээн уриалж байгаа нь хамгийн сонирхолтой бөгөөд бадрангуй юм.