Хөдөө орон нутгийн оюутнуудад зориулан "Улаанбаатарт тавтай морил" арга хэмжээ болно

Хөдөө орон нутгийн оюутнуудад зориулан "Улаанбаатарт тавтай морил" арга хэмжээ болно

Өнөөдрөөс /2021.09.13/ Улаанбаатар хотод байрлалтай их, дээд сургуулиудын танхимын хичээл албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс шинэ оюутнуудад зориулсан "Улаанбаатарт тавтай морил" арга хэмжээ зохион байгуулна гэжээ.

Одоогоор улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 88 их дээд сургуульд 147 293 оюутан суралцана. Харин жил бүр хөдөө орон нутгаас 70-80 мянган оюутан ирж суралцдаг ба анхандаа нийслэл хотод амьдрах болоод суралцах нь багагүй асуудал болдог.  Иймээс дээрх арга хэмжээний үеэр оюутнуудад зориулсан гарын авлага тарааж, танилцуулга мэдээлэл хийхийн дээр хотын зарим удирдлага оюутнуудтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсох юм. Гарын авлагад Улаанбаатар хотын иргэний мэдэж байх анхан шатны мэдээллүүдийг багтаасан бөгөөд нийтийн эзэмшлийн эд зүйлс, ногоон байгууламжийг хэрхэн хамгаалах, хотын иргэний соёл, дадлын талаар дурдсан байна.  Мөн автобусны чиглэл, цагийн ажил, онцгой байдал, цагдаа, галын дуудлага, түргэн тусламжийн болон номын сангуудын утасны жагсаалтыг ч  багтаажээ.

Хотын соёл аяны хүрээнд зохион байгуулж буй  танилцуулга мэдээлэл өнөөдөр 12:30-14:30 цагт зарим их, дээд сургууль, номын сан, оюутны дотуур байр, соёл мэдээллийн байгууллагуудын ойр орчимд  өрнөх юм.

.