БНХАУ-д суралцдаг оюутнууд сургуульдаа буцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

БНХАУ-д суралцдаг оюутнууд сургуульдаа буцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Манай улсаас БНХАУ-д суралцдаг оюутнуудын тоо албан бус байдлаар 10000 гаруй байдаг. Тус оюутнууд 2020 оны нэгдүгээр сараас эхлэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хичээлээ сонгон суралцаж чадалгүй байсаар өдийг хүрчээ.

БНХАУ-ын их, дээд сургуулиуд 2020 оны тавдугаар сараас танхимаар хичээллэж эхэлсэн байна. Нэг сургуульд 1-2 монгол оюутан суралцдаг учраас цөөхөн оюутанд зориулж онлайн хичээл орох боломжгүй гэх шалтгааныг Хятадын талаас өгөөд байгаа аж.

Энэ асуудлаас болж төгсөх курсын оюутнууд хугацаандаа төгсөж чадалгүй дахиад 2-3 жил сурах болоод байгаа юм.Оюутнууд сургуульдаа буцаж танхимаар суралцах хүсэлтэй байгаа хэдий ч хоёр орны Засгийн газар одоог хүртэл харилцан тодорхой шийдвэрт хүрч чадахгүй байсаар байна.