Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээл авахад нь дэмжих зорилготой “Түмний байр” төслийн хоёр дахь өрх болох С.Баттулганх өнөөдөр шинэ орон сууцандаа орлоо.
“Түмний байр” төслийн хүрээнд орон сууцтай болсон иргэн Б.Баттулга, “Манай гэр бүл орон сууцтай болохын тулд олон жил зүтгэсэн. Манай гэр бүл өөрсдийнхөө хүчээр урьдчилгаа бүрдүүлж, орон сууцанд орно гэвэл дахиад дөрвөөс таван жил хөдөлмөрлөх хэрэгтэй болно. “Түмний байр” төслийн талаарх мэдээллийг аваад хамгийн түрүүнд бүртгүүлж байлаа. Төслийн үр шимийг хүртэж буйдаа туйлын баяртай байна. Энэ төсөл ипотекийн зээл авах боломжтой ч, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадахгүй байгаа өрхүүдээ дэмжих нүдээ олсон алхам юм” гэлээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх буюу 80 хувь гэр хорооллын өрхүүдийн утаанаас үүдэлтэй. Үүнийг бууруулах хамгийн зөв алхам нь иргэдийг орон сууцжуулах юм. Тиймээс орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийг урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэхэд дэмжих нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хамгийн бодит алхам хэмээн харснаа “Ханан шишгэд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтангэрэл онцолсон юм.
Тус төслийн хүрээнд урьдчилгаа төлбөрийн 10 хувийг буцалтгүй тусламжаар олгож, банкны шалгуурт баталгаа гаргаж байгаа аж. Уг төсөл 2024 он хүртэл хэрэгжих бөгөөд нээлтээ хийснээс хойш 17 мянга гаруй иргэнээс хүсэлт ирсэн байна.