Зэвсэгт хүчний жанжин штабын даргын нэгдүгээр орлогч бригадын генерал Ц.Жавхланбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Батлан хамгаалах яамны стратеги төлөвлөлтийн газрын дарга н.Ганбямбыг томилжээ.
ЗХЖШ-ын дарга, нэгдүгээр орлогч, орлогч, ерөнхий командлагч нарыг Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог байна. Иймд өнөөдөр /2021.09.09/ Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар болон зөвлөх Ц.Тогоо нар Ерөнхийлөгчийн зарлигийг ЗХЖШ-д хүргэн өгч, н.Ганбямба ЗХЖШ-ын нэгдүгээр орлогчоор томилогджээ.