УИХ, Засгийн газрын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа мэдэгдсэн. Ингээд тэрээр Иргэний оролцооны нэгдэл нам /ИОНН/-ыг үүсгэн байгуулах болсон талаараа мэдэгдсэн.
Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд иргэдийн гарын үсгийг цуглуулсан байдаг. Тэгвэл өнөөдөр /2021.09.09/ Иргэний Оролцооны нэгдэл нам /ИОНН/-ыг үүсгэн байгуулах хурал амжилттай болсон байна. Ц.Оюунгэрэл энэ талаа өөрийн твиттер хуудастаа, “Ингээд нам байгуулдаг байжээ” хэмээжээ. Удахгүй тэрээр Улсын дээд шүүхэд ИОНН-аа бүртгүүлэхээр хандах бололтой.
Ингээд нам байгуулдаг байжээ...??? pic.twitter.com/h6BoWhEBGs
— Oyungerel Цэдэвдамба (@oyunlt) September 9, 2021