“Apple” компани “iPhone” 13 загварын цоо шинэ гар утсаа ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 13-ны өдөр танилцуулна гэдгээ мэдэгдлээ. Үүгээр ч зогсохгүй iPhone-ийн дөрвөн шинэ загварыг танилцуулах аж.
Гэхдээ шууд худалдаанд гаргах эсэх нь тодорхойгүй байна. Харин үнийн мэдээллийг дэлхий нийтэд танилцуулснаас хэдэн өдрийн дараа зарлах төлөвтэй байна. Шинэ загварууд энэ оны аравдугаар сард хамгийн түрүүнд Энэтхэгт худалдаанд гарах магадлалтай байгаа аж.
Мөн шинэ загварын танилцуулгатай зэрэгцэн “Apple Watch Series 7”-г худалдаанд гаргана гэсэн “шуум” гарчээ.
ҮЗЭХ:
We’re California Streaming on September 14th. See you real soon. ? #AppleEvent pic.twitter.com/OjOvJFXlHd
— Greg Joswiak (@gregjoz) September 7, 2021
Эх сурвалж: TheVerge