ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 3677 хүнээс коронавирус илэрч, зургаан хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 3677 хүнээс коронавирус илэрч, зургаан хүн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.  Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд нийт 3677 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын

  • 1469 нь Улаанбаатарт,
  • 2208 нь Орон нутагт батлагдсан байна. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн  COVID 19 халдварын тоо 243,719 болж байна.

Одоогоор халдвар авсан 19,440 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн 29,639 хүн гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 12,552
  • Хүндэвтэр- 5,086
  • Хүнд – 1,526
  • Маш хүнд - 276 хүн байна.

Мөн хугацаанд 2,208 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан бол хүнд хэлбэрийн 61-80 насны зургаан хүн нас баржээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусээс шалтгаалсан нас баралт 982 болж байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.