Ким Кардашианыг найдваргүй криптовалют сурталчилсан хэмээн шүүмжилжээ

Ким Кардашианыг найдваргүй криптовалют сурталчилсан хэмээн шүүмжилжээ

Их Британийн Санхүүгийн ёс зүйн газар (FCA) –аас реалити шоуны од Ким Кардашианыг инстаграм хуудас дээрээ шалгагдаагүй криптовалют сурталчилсан хэмээн шүүмжилжээ.

Тус байгууллагын тэргүүн Чарлз Ранделл Кардашьяныг өөрийн инстаграм дээрээ “Ethereum Max” криптовалютыг сурталчилсан бөгөөд энэ нь “түүхэн дэх хамгийн олон хүнд хүрсэн санхүүгийн сурталчилгаа болж магадгүй” гэжээ.

Түүний хэлж буйгаар шалгагдаагүй криптовалютыг сурталчилснаар хэрэглэгчдийн тоог нэмж, илүү олон хүн хохирол эрсдэлтэй байдаг аж. FCA-аас саяхан гаргасан судалгаагаар Их Британид одоогоор 2,3 сая орчим иргэн криптовалют эзэмшдэг бөгөөд тэдний 14 хувь нь мөнгөө зээл хэлбэрээр авдаг байна. Ингэснээр "алдагдлын эрсдэл нэмэгддэг" аж. 

Эх сурвалж: BBC