Халдвар илэрсэн гэх 133 дугаар сургууль мэдээллийг ҮГҮЙСГЭЖ мэдэгдэл гаргажээ

Халдвар илэрсэн гэх 133 дугаар сургууль мэдээллийг ҮГҮЙСГЭЖ мэдэгдэл гаргажээ

Нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл хийж, ““Ковид-19”-ийн халдвар илэрсэн сургууль, цэцэрлэг, нөхцөл байдлын талаар” танилцуулсан. Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн сурагчид ковидын халдвар авч, сургалтын үйл ажиллагаа зогсоож, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн гэж зарим хэвлэл мэдээлсэн. 

Тэгвэл 133 дугаар сургуулийн захиргаа дээрх мэдэгдлийг үгүйсгэж дараах мэдэгдлийг гаргажээ. 

МЭДЭГДЭЛ

Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн сурагчид ковидын халдвар авч, сургалтын үйл ажиллагаа бүтэн цахим хэлбэрт шилжсэн тухай буруу ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж эцэг эх суралцагчид та бүхнийг сэтгэл зүйн хувьд тавгүй байдалд оруулж буйд харамсаж байна.2021.09.01-нээс хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш ковидын халдвар авсан суралцагч огт байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. 2021.09.06-ны өдрөөс сургалтын үйл ажиллагаа 5:9 зарчмаар хэвийн үргэлжлэх болно” гэжээ.