Хоёрдугаар орлогч Ж.Сандагсүрэнгийн “Тусгай сургуулийг зогсооно” гэх мэдэгдэл олны шүүмжлэлд өртөв

Хоёрдугаар орлогч Ж.Сандагсүрэнгийн “Тусгай сургуулийг зогсооно” гэх мэдэгдэл олны шүүмжлэлд өртөв

Кембрижийн хөтөлбөрийг дэлхийн олон сургуульд хүлээн зөвшөөрдөг учраас, шалгалтаа өгөөд өөрийн боловсролын төвшинг хүлээн зөвшөөрүүлж, гадаадын их дээд сургуульд орох боломжоо нэмэгдүүлдэг гэдэг. Харин нөгөө талд Монголын боловсролыг кембрижийн, лаборатори сургуулийн гэж олон хэсэг ялгаварласнаар боловсрол нийгмийн тэгш бус байдлыг дэвэргэж, нийгмийн хэт зөрүүтэй байдал нь хойшид нийгэм эдийн засгийн том хохирлыг дагуулах үндэс болно гэж Боловрол судлаач Г.Орхон тэмдэглэсэн байдаг.

Манайд кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулдаг Шинэ эрин, Шинэ эхлэл (6-12), Монгол тэмүүлэл (9-12) ЕБС-ууд бий. Харин эдгээр сургуулиуд элсэн суралцах гэсэн сурагчдын тоо хязгааргүй, нэлээн өрсөлдөөн болдог. Иймд зөвхөн мөнгөтэй айлын хүүхдүүд хувийн сургуульд заалгадаг олон улсын хөтөлбөрөөр жирийн айлын сурлага сайтай хүүхдүүдийн цөөн хэсэг суралцах боломжийг нэмэгдүүлж байна гэж үздэг.

Тэгвэл Нийслэлийн засаг даргын хоёрдугаар орлогч буюу Хүний хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, өчигдөр /2021.09.06/ “Тусгай сургуулийг зогсооно. Ямар ч Кэмбриж, орос сургууль байхгүй. Тусгай сургалт хэнд зориулагдав” гэж мэдэгдлээ.

Харин түүний энэхүү мэдэгдэл БШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр, “боловсролын салбарын бодлогыг нэгэн дарга биш боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулна” гэж хариу мэдэгдсэн юм. Тодруулбал, кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулах зөвшөөрлийг БШУЯ-наас олгодог бөгөөд хотын дарга цаашлаад түүний орлогчийн шийддэг асуудал биш юм.