Халдварын нөхцөл, байдлаас шалтгаалж хоёр, гурван настнуудыг цэцэрлэгт авах эсэхийг шийднэ

Халдварын нөхцөл, байдлаас шалтгаалж хоёр, гурван настнуудыг цэцэрлэгт авах эсэхийг шийднэ

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Боловсрол шинжлэх ухааны яамнаас  2, 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргасан. Харин 4, 5 настнуудыг есдүгээр сарын 01-нд цэцэрлэгт нь хүлээн авсан юм. 

Тэгвэл 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулах, эсэхийг гурван 7 хоног хичээллэсний дараа шийднэ гэдгийг албаныхан хэллээ. Гурван долоо хоног хичээллэсний дараа хүүхдүүдийн дунд халдвар хэр тархаж байгаагаас дээрх шийдвэрийг гаргах юм байна. Хэрвээ хүүхдүүдийн дунд халдвар тооцоолж байгаагаас их тархвал 2,3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй аж.

Учир нь цэцэрлэгүүдийн анги дүүргэлт хэтэрч нэг ангид 50-60 хүүхэд хичээллэдэг. 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй, 4,5 настнуудын ангийг хоёр хувааж, нэг ангид 20-25 хүүхэдтэйгээр хичээллэж байгаа юм.