Дөрвөн настай хүүхэд хавдрын улмаас нас барсан

Дөрвөн настай хүүхэд хавдрын улмаас нас барсан

Сүүлийн 24 цагт Эрүүл мэндийн яамнаас 3805 хүнээс коронавирусийн халдвар илэрч, дөрвөн хүн нас барсан талаар мэдээлсэн билээ.Тэгвэл цахим орчин болоод зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дөрвөн настай хүүхэд мөн коронавирусын халдвараар өвчилж нас барсан байхад нуусан гэх мэдээлэл яваад байгаа юм.

Энэ талаар холбогдох байгууллагаас мэдээлэхдээ, “Өчигдөр шөнө Эх нялхсын эрүүл мэндийн газар хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн настай хүүхэд нас барсан. Тус нас баралтыг коронавирусийн нас барсан тохиолдолд бүртгээгүй, учир нь хүүхдийн үндсэн өвчин нь хавдрын нэг төрөл байсан тул үндсэн шалтгаанд ковид хамаарахгүй” гэжээ.

Г.Нандинтуяа