Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд баригдаж буй 320 хүүхдийн сургуулийн барилгын гүйцэтгэл 45 хувьтай явж байна

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд баригдаж буй 320 хүүхдийн сургуулийн барилгын гүйцэтгэл 45 хувьтай явж байна

Одоогийн байдлаар улсын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалттай 482 бүтээн байгуулалт боловсролын салбарт хийгдэхээр төлөвлөөд байгаа юм. Үүнээс нийслэлд 147, орон нутагт 335 бий бол Хөвсгөл аймагт 16 бүтээн байгуулалт хийгдэж байгаа аж.

Түүнээс Цэцэрлэг сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Улсаас 2019 онд 3 тэрбум 500 сая төгрөгөөр санхүүжүүлсэн ба сүүлд 2021 оны наймдугаар сарын 25-ны байдлаар А,Б блокын 2 давхрын хучилтын ажил хийгдсэн В блокын 1 давхрын багана, дамнуруу, хучилтын хэв хашмал, арматурчлалын ажил хийгдэж байгаа аж. Цаг уурын нөхцөл байдлаас болж барилга угсралтын ажил удаашралтай явагдаж байна гэжээ.