Ё.Отгонбаяр ШУТИС-ийн хүндэт доктор болжээ

Ё.Отгонбаяр ШУТИС-ийн хүндэт доктор болжээ

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярт ШУТИС-ийн хүндэт докторын зэргийг олгожээ. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан түүнд уг зэргийг олгож баяр хүргэсэн байна. 

Ё.Отгонбаярын хувьд өнгөрсөн жилүүдэд АНУ-д Элчин сайдаар ажиллаж байгаад өнгөрсөн хавар эх орондоо ирсэн юм. Тэрбээр дипломатч, Олон улсын харилцааны магистр, түүхийн ухааны доктор зэрэгтэй. 

  • 2000-2001 онд Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлтийн газарт I нарийн бичгийн дарга,
  • 2001-2004 онд Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх,
  • 2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлд нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2007-2008 онд Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга
  • 2008-2012 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд,
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүн,
  • 2016-2017 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын дэд сайд

2017 оны 6 дугаар сараас Монгол улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан юм.