Өнөөдөр коронавирусийн 3,805 тохиолдол бүртгэгдлээ

Өнөөдөр коронавирусийн 3,805 тохиолдол бүртгэгдлээ

Өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын 3,805 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол болж байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд,

  • 912 нь нийслэл хотод,
  • 2,893 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 2,570 хүн эдгэжээ. Халдвар аван эмнэлэгт болон гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байсан эдгээр иргэд ийнхүү хяналтаас гарч байна.

Өнөөдрийн байдлаар эмчлүүлж байгаа иргэдийн хувьд, биеийн байдалаар нь үзвэл: 

  • Хөнгөн – 9,563
  • Хүндэвтэр – 4,241
  • Хүнд – 1,095
  • Маш хүнд – 237 хүн байгаа юм.

Б.Дэлгэрмаа