ЭМЯ: Улаанбаатарт 916, орон нутагт 2810 хүнээс халдвар илэрч, ДОЛООН хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 916, орон нутагт 2810 хүнээс халдвар илэрч, ДОЛООН хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 3726 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 2810 нь орон нутагт
  • 916 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 14,829 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 18,239 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-9500
  • Хүндэвтэр-4004
  • Хүнд-1077
  • Нэн хүнд-248 байна. 

Сүүлийн 24 цагт  3177 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас долоон хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 944 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.