ШУУРХАЙ МЭДЭЭ: ХӨСҮТ PCR-ын шинжилгээний оношлуурын хомстолд орсон гэжээ

ШУУРХАЙ МЭДЭЭ: ХӨСҮТ PCR-ын шинжилгээний оношлуурын хомстолд орсон гэжээ

Манай улсад коронавирусийн халдвар авсан иргэдийн тохиолдол болон тус өвчний улмаас нас барах иргэдийн тоо зогсохгүй байна. Цаашлаад, ирэх есдүгээр сард сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж халдварын нөхцөл байдал улам бүр хүндэрнэ гэж албаны эх сурвалжууд анхааруулж буй.

Мөн иргэд өдөр бүр урт дараалал үүсгэн зогсож, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д коронавирусийн PCR шинжилгээ өгч буй.

Тэгвэл өнөөдөр /2021.08.30/ “ХӨСҮТ нь PCR-ын шинжилгээний оношлуурын хомстолд орсон” гэж тайлбарлаад, дараалалд зогсож байсан эхний 300 хүнээс л шинжилгээ авсан байна. Харин PCR-ын шинжилгээ өгөхөөр зогсож байсан бусад иргэдэд хандаж албаны зарим хүмүүс, “Улс орон даяар улсын эмнэлгүүд PCR-ын шинжилгээний оношлуурын хомстолд орсон” гэж тайлбарласан байна.