Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 4, суурин 44 цэгт 65 багийн 336 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, 6220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна. Дашрамд дуулгахад өнөөдрөөс эхлэн гурав дахь тунг хийж эхэлж байгаа юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ талаар "Хөрш орнуудад халдвар өргөн тархаж байна. Манай улсад өнгөрсөн 6 сарын 18 гэхэд "альфа" хувилбар оргил үедээ хүрч, буурсан. Үүнээс хойш "дельта" хувилбар өслөө. Ирэх сарын дунд үе гэхэд халдварын тархалт дээд үедээ хүрнэ. Нийт хүн амын 64 хувь нь вакцинаа хийлгэсэн. Гэвч эсрэг биеийн титрийн хэмжээ буурч байгаа тул дархлаа сэдээх нэмэлт тунг эхлүүлнэ. Энэ сарын 30-наас 55-аас дээш насныхан, боловсролын салбарынхан, дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүс, архаг хууч өвчтэй иргэдийг хамруулна. Нийт 450 000 хүнд сайн дурын үндсэн дээр гурав дахь тунг хийнэ. Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Мөн ирэх сард халдварын тоо эрс өсөх тооцоо гарсан тул энэ сард гурав дахь тунг хийж эхлэх шаардлагатай. Хэрэв багш, хүүхэд өвдвөл шинжилгээг тухайн сургуулийн бүх багш, хүүхдүүдээс авахгүй. Түүврийн буюу эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүнээс л шинжилгээ авна" гэлсэн билээ