ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ: Манайд доголдол гараагүй

ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ: Манайд доголдол гараагүй

Өчигдөр төрийн болон хувийн байгууллагуудын серверүүд гацаж ажил хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн талаар иргэд олон нийтийн сүлжээнд гомдоллов.

Иргэдийн зүгээс Үндэсний дата төв дээр доголдол үүссэн гэж хардаж байсан юм.

Энэ талаар Үндэсний дата төвтэй холбогдож тодрууллаа.

Тус байгууллагын зүгээс “Өчигдөр орой 19.40-20.30 цагийн хооронд байгууллагуудын серверүүд гацсан. Өнөөдөр үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Манай байгууллагад доголдол гараагүй. Харин кибер аюулгүй байдлын газарт доголдол гарсан” гэлээ.