Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2 422 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барсан тухай ЭМЯ-наас мэдээлэв. Тодруулбал, сүүлийн 4 хоног дараалан өдөрт 2000-аас олон халдвар бүртгэгдаж буй юм.
Халдвар илэрсэн хүмүүсийн 571 нь Улаанбаатар хотод, 1851 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Халдвар авсан 12 802 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 7 737 нь хөнгөн, 3 844 нь хүндэвтэр, 1 021 нь хүнд, 200 нь нэн хүнд байна. Харин сүүлийн 24 цагт 1674 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тунд хоёр сая 82 мянга 180 хүн буюу зорилтот бүлгийн 64 хувь хамрагджээ.