Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол улсын хэмжээнд 2289 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын:
- 632 нь Улаанбаатар хотод
- 1657 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас 1521 иргэн эдгэрч, гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 12,472 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 13,332 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 7,447
- Хүндэвтэр- 3,848
- Хүнд – 980
- Маш хүнд - 197 хүн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-ээс дээш насны дөрвөн иргэн нас барсан байна. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 923 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.