ЭМЯ-аас долоо хоног бүрийн баасан гарагт коронавирусийн талаар нэгдсэн байдлаар мэдээлэл хийдэг болсон билээ.
Тус мэдэгдэлдээ, "Нийт илэрч байгаа хүүхдүүдийн тохиолдол нь 73 хувь нь гэр бүлээс үүдэлтэй байна. Тийм учраас эцэг эхчүүд дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй байна. Гол нь хүүхдүүдийн сэтгэхгүй маш эмзэг. Энэ хүүхдүүдийн хичээл сургалт хоёр жилээр хоцорсон байгаа тул одоо танхимаар хичээллэх маш чухал ач холбогдолтой. Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ танхимаар хичээллүүлэхгүй гэвэл бүрэн цахимаар хүүхдээ сургах боломжтой" гэжээ.