ЭМЯ-аас долоо хоног бүрийн баасан гарагт коронавирусийн талаар нэгдсэн байдлаар мэдээлэл хийдэг болсон билээ.
Өнөөдөр /2021.08.27/ хийсэн мэдэгдэлдээ, "Хичээл сургууль орох болсонтой холбогдуулан вакцинд хамрагдаагүй хүүхдүүд идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна. АстраЗенека вакцин халдварын мутациас хамгийн сайн хамгаалж байна. Гэхдээ аль ч вакцин хийлгэсэн хүн халдвар авах тохиолдол гарч байгаа ч хүндэрч нас барах тохиолдол бараг байхгүй. АстраЗенеза вакцин коронавирусийн халдварын мутаци буюу дельта, альфа, гамма вирусээс илүү хамгаалж байгаа. Тийм учраас гуравдугаар тунг АстраЗенека вакцины бүүстэр тунг хийж эхэлсэн. Дэлхийд манай улс коронавирусийн нас баралтаараа доогуур явж байна. Энэ нь мэдээж дархлаажуулалтад идэвхтэй оролцсоны үр дүн бөгөөд мөн халдвар авахаас 75 хувь хамгаалж байна гэсэн судалгаа гарсан. Одоогийн хийгдэж байгаа вакцины үр нөлөө 25 хувь буурвал есдүгээр сарын 20 гэхэд коронавирус болон дельта хувилбар оргил үедээ хүрч, өдөрт 2500-3000 хүртэл тохиолдол илрэнэ гэсэн тооцоолол гарсан" гэсэн юм.