Коронавирусийн халдвараас сэргийлэх бүх нийтийн дархлаажуулалтын ажлын хүрээнд энэ сарын 25-ны өдөр /2021-08-25/ 113.490 тун Файзер вакциныг хүлээн авлаа.
Энэ нь Pfizer/Biontech вакцины 11 дэх удаагийн татан авалт бөгөөд нийтдээ 1,045,980 тун вакцин хүлээн аваад байна.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж, Япон Улсын Засгийн Газрын санхүүжүүлсэн тус ажлын хүрээнд хоёр сая 350 мянган тун Файзер вакциныг худалдан авна. Энэхүү үйл ажиллагаа нь 2021 оны зургаадугаар сарын 16-наас эхэлсэн юм.
Энэ шугамаар Файзе вакциныг худалдан авч нийлүүлэх ажиллагаа 2021 оны 3-4 дүгээр улирал дуустал үргэлжлэх юм байна. Ингэснээр цаашид 12-17 насны нийт 290 мянга орчим хүүхэд, жирэмсэн эхчүүд болон вакцинд хамрагдаагүй бусад иргэдийг бүрэн вакцинжуулах нөөц бүрдэнэ.