Нэгдсэн Үндэсний байгууллага /НҮБ/ манай улсад гуравхан сарын хугацаанд“Вакцин биобэлдмэлийн үндэсний төв агуулах”-ыг олон улсын стандартад нийцүүлэн барьж өгчээ.
Энэ талаар НҮБ-ын албан ёсны мэдээлэлд, “Вакцин биобэлдмэлийн үндэсний төв агуулахын шинэ барилгыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө. НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол Улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн Яамтай хамтран World Bank Mongolia - Дэлхийн Банкны санхүүжилтээр эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдлыг сайжруулах зорилгын хүрээнд гүйцэтгэсэн юм” гэжээ.