Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Андлалын өргөө” цогцолбор байгууламж Хэнтий аймгийн Батноров сумын Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт баригдаад буй. Тус цогцолборын нийт төсөв 5 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн гэх бөгөөд улсын төсвөөс 1.9 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан гэдэг.
Харин анд бололцож буй биш тулалдаж буй мэт хоёр хүний хөшөө барилгыг Чингис хаан, хүлэг баатар Боорчи хоёрынх хэмээн ирсэн жуулчдад тайлбарлах нь даанч “нүүр улайм” хэмээн зарим иргэд шүүмжилдэг, шоглодог.
Тус хөшөө нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, барималч Д.Эрдэнэбилэг агсны бүтээл юм. Иймд түүний оюуны өмчийг янз бүрээр шоглож, шүүмжилж байгаад Д.Эрдэнэбилэг агсны гэр бүл нь эмзэглэж, хөшөөг цааш нь үргэлжлүүлэн барих, оюуны өмчийг нь ашиглуулахгүй хэмээж, улсын төсөвт мөнгийг нь буцаан төлж, тус бүтээлийг Өвөрмонголд ашиглуулахаар болсон байгаа юм. Иймд Андлалын өргөө цогцолборыг өнөөдрөөс /2021.08.26/ буулгаж буй.
Тэрбээр "Андлалын өргөөний зураг төслийг уран барималч УГЗ Д.Эрдэмбилэг гуай зохиосон. БОАЖЯ, тухайн ажлыг гүйцэтгэгч "Хос санаа" компанитай гурвалсан гэрээ байгуулж, барилга угсралтын ажил явагдаж эхэлсэн. Харамсалтай нь Д.Эрдэмбилэг хүнд өвчний улмаас барилга угсралтын ажил ид явагдаж байх үед нас барсан.
Яамнаас энэхүү төслийг үргэлжлүүлэхтэй холбоотой судалгааг хийж, Д.Эрдэмбилэг агсны шавь нартай уулзаж, анхны зураг төслөөр нь үргэлжүүлэх боломж байгаа эсэх талаар үйл ажиллагаа явуулсан. Гэвч оюуны өмчийг эзэмшигч нь өөрөө барилгын явцад хяналт тавих боломж хязгаарлагдсан учраас зураг төслийг үргэлжлүүлэхэд хүндрэл үүсэж байна гэсэн дүгнэлт гарсан юм.
Оюуны өмчийг цуцлахтай холбоотой саналууд гарсан. Иймээс Д.Эрдэмбилэг агсны гэр бүлээс "Хос санаа" компанид оюуны бүтээлийг зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлт тавьсан байгаа. Мөн тухайн гэр бүлээс БОАЖЯ-нд Андлалын өргөөг буулгаж, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байхыг хүсэж байна гэж хандлаа. Улсын төсвөөс гарсан 1.9 тэрбум төгрөгийг "Хос санаа" компани буцаан төвлөрүүлсэн. Нураахтай холбоотой зардлыг орон нутагт тухайн компани хариуцан ажиллаж байна. Эцсийн тооцооллыг гаргаагүй байгаа. Андлалын өргөөг нураахтай холбоотой зардлыг улсын төсвөөс гаргахгүй. Барилгын материалаас гарсан хогийн ландшапын аргаар устгаж байна. Дахин хэрэглэх материалыг орон нутаг авсан" гэлээ.
Уг хөшөөг барьсан "Хос санаа" ХХК-г хар жагсаалтад оруулан дахин тендер оролцох эрхийг нь хассан бөгөөд улсын төсвөөс авсан мөнгийг эргүүлэн төлүүлжээ. Эдгээр болон бусад асуудлаар өнөөдөр /2021.08.26/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Ц.Уртнасан яг одоо мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: