Бүх төрлийн баяр ёслолыг ирэх арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг хүртэл ХЯЗГААРЛАНА

Бүх төрлийн баяр ёслолыг ирэх арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг хүртэл ХЯЗГААРЛАНА

Өчигдөр /2021.08.25/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан билээ.

Тэгвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоодог.

Хязгаарлах үйл ажиллагаанд

  • Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал,
  • цуглаан, цайллага, хүлээн авалт
  • Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын үйл ажиллагаа
  • Соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаа хэмээн заасан байдаг.