Л.Энх-Амгалан: Их дээд сургуулиуд хичээл сонголтоор барьцаалж төлбөрийг бүтэн авахыг хатуу хориглоно

Л.Энх-Амгалан: Их дээд сургуулиуд хичээл сонголтоор барьцаалж төлбөрийг бүтэн авахыг хатуу хориглоно

Өнөөдөр /2021.08.26/ БШУЯ-наас их, дээд сургуулийн элсэлтийн эргэн тойрон дахь асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдэгдлийн үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөрийн талаар мэдээлэлдээ, “БШУ-ны сайдын тушаалаар өнгөрсөн хавар сургуулийн төлбөртэй холбоотойгоор түр журам баталсан. 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Харин СУИС бусад их, дээд сургуулиас төлбөрийн хувьд хамгийн хямдхан байдаг учир нэг кредитэд 20 мянган төгрөгийн төлбөр нэмэхээр болсон. Хичээл сонголт болон анги танхимын суудлын хуваарь нэрээр барьцаалж төлбөрийг авдаг байсан. Тэгвэл энэхүү түр журмаар сургалтын төлбөрийг хэсэгчилж авах, ямар нэгэн байдлаар хичээл сонголтоор барьцаалж төлбөрийг авахгүй байхыг чиглэл болгосон. Өмчийн аль ч хэлбэрийн сургууль бүтэн жилийн төлбөр авах ёсгүй, зөвхөн гүйцэтгэлээрээ төлбөр нэхэмжлэх ёстой. Мөн энэ журмыг зөрчиж байгаа өмчийн ямар ч хэлбэрийн сургуульд хатуу хариуцлага тооцно" гэсэн юм.




Өнөөдөр гахай өдөр

2 минутын өмнө