Л.Энх-Амгалан: Монголын үндэсний их сургууль гэдэг нэрийг буцааж авна

Л.Энх-Амгалан: Монголын үндэсний их сургууль гэдэг нэрийг буцааж авна

Өнөөдөр /2021.08.26/ БШУЯ-наас их, дээд сургуулийн элсэлтийн эргэн тойрон дахь асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-АмгаланМонголын Үндэсний их сургууль /МҮИС/-ийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Энэ бол луйвар. Тиймээс бид Монголын үндэсний их сургууль гэдэг нэрийг буцааж авна.

Хоёр үндэслэлтэй;

  • нэгдүгээрт, МҮИС гэж гадаадад гарахаар манай үндэсний их сургуулиудыг хамгийн их хойш нь татаж байгаа.
  • Хоёрдугаарт, хөдөө орон нутгаас ирж байгаа хүүхдүүд МУИС-д ороод байна уу, МҮИС-д ороод байна уу гэдэг ялгаагаа ойлгохгүй маш их төөрөгдөл үүсч байна.

Тиймээс бид энэ их сургуулиас нэрээ буцааж авна. Энэ бол монголын төрийн өмч. Мөн УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуулийн төсөлд хувийн сургууль Монголын үндэсний нэр авахыг хориглож байгаа” гэлээ. Сонирхуулахад, хувийн өмчийн Монголын үндэсний их сургууль /МҮИС/нь Монгол Улсын их сургууль /МУИС/ гэж иргэдийг төөрөгдүүлж элсэлт авдаг талаар мэдээлэл гаргаад байгаа юм.