Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол улсын хэмжээнд 2467 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын:
- 773 нь Улаанбаатар хотод
- 1691 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас 1465 иргэн эдгэрч, гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 12,106 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 12,036 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 7,123
- Хүндэвтэр- 3,813
- Хүнд – 991
- Маш хүнд - 179 хүн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 21-ээс пээш насны зургаан иргэн нас барсан байна. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 919 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.