Цахим бүртгэл хангалтгүй байсан тул энэ сарын 29-ныг хүртэл Нэгдүгээр ангид элсэгчдийг УЛАМЖЛАЛТ аргаар бүртгэнэ

Цахим бүртгэл хангалтгүй байсан тул энэ сарын 29-ныг хүртэл Нэгдүгээр ангид элсэгчдийг УЛАМЖЛАЛТ аргаар бүртгэнэ

Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг энэ сарын 29-ны өдрийг хүртэл “уламжлалт арга”-аар сургуулийн байранд бүртгэнэ.

Учир нь орон даяар зохион байгуулсан цахим бүртгэл хангалтгүй байсан тул өчигдөр 17.00 цагт хаасан юм. Гэтэл Улаанбаатар хотод гэхэд нэгдүгээр ангид элсэн суралцах 40,330 хүүхдийн  47.5 хувь нь бүртгэлээ баталгаажуулж, сургуульдаа элсжээ. 

БШУЯ, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран 2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх зургаан настай хүүхдийг гэрийн хаягийн дагуу хамран сургах тойргийн сургуульд нь бүртгэж байгаа. Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 81 мянга орчим хүүхэд элсэн суралцах юм. 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө