Хөвсгөл аймагт баригдаж буй 480 хүүхдийн сургуулийн барилгын гүйцэтгэл 92 хувьтай явж байна

Хөвсгөл аймагт баригдаж буй 480 хүүхдийн сургуулийн барилгын гүйцэтгэл 92 хувьтай явж байна

Одоогийн байдлаар улсын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалттай 482 бүтээн байгуулалт боловсролын салбарт хийгдэхээр төлөвлөөд байгаа юм. Үүнээс нийслэлд 147, орон нутагт 335 бий бол Хөвсгөл аймагт 16 бүтээн байгуулалт хийгдэж байгаа аж.

Түүнээс Мөрөн сумын 14 дүгээр багийн 480 хүүхдийн суудал бүхий сургуулийн барилгын ажил 92 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Улсаас 2019 онд 4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн ба угсралт, хана, хамар ханын өрлөг, шавар дээврийн ажил бүрэн дууссан байна. Одоогоор харин дотор засал, гадна цонх угсралт, гадна фасад, дотор цахилгаан, холбоо дохиолол, гадна тохижилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд дотор заслын ажлыг хийж эхэлсэн байна. Мөн нэг давхрын шалны чулуу хийгдсэн, ариун цэврийн өрөөний плита наагдсан аж.