Бага насны хүүхдээс шинжилгээ авахдаа залгиураас авч болно

Бага насны хүүхдээс шинжилгээ авахдаа залгиураас авч болно

Астразенека вакцины гуравдугаар тунг хийлгэсэн иргэд халдвар тарааж байгаа гэх ташаа мэдээлэл цахим орчинд гараад буйг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр залруулав.

Тэрбээр, "Цахим орчинд гуравдугаар тун хийлгэсэн цагдаагийн байгууллагын алба хаагчид халдварт өртсөн байна гэх мэдээлэл гарах боллоо. Бид Астразенека вакцины хоёр тун хийлгэсэн зорилтот бүлгийн буюу эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын байгууллага зэрэг цар тахлын хариу арга хэмжээнд ажиллаж байгаа хүмүүст гуравдугаар тунг хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, 13 мянган хүн гуравдахь тунгаа хийлгэжээ. Нэмэлт тун хийлгээд халдвар тархана гэсэн ойлголт байхгүй. Эсрэгээрээ, Астразенека вакцины гуравдахь тунг хийлгэснээр, тодорхой хугацааны дараа эсрэг бие нэмэгдэж, дархлаа идэвхжиж байгаа судалгаа олон гарсан. хний ээлжид 65-аас дээш насны 450 мянган иргэнд  гуравдугаар тун хийхээр нөөцөө бүрдүүлсэн. Гурав дахь тунд дан Фпайзер вакцин хийнэ. Хичээл эхлэхтэй холбогдуулан тандалт хийж, түүврийн байдлаар шинжилгээ авна. Тэрнээс биш хүүхэд болгоноос толгой дараалан шинжилгээ авахгүй. Хүүхдийн хамраас заавал шинжилгээ авах шаардлагагүй. Бага насны хүүхдээс шинжилгээ авахдаа залгиураас авч болно" хэмээлээ.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар, өнгөрсөн долоо хоногоос цар тахлын хариу арга хэмжээнд ажиллаж байгаа хүмүүст сайн дурын үндсэн дээр вакцины гуравдугаар тунг хийж эхэлсэн юм.