Булган болон Дундговь аймгаас бусад аймагт дельта халдвар бүртгэгджээ

Булган болон Дундговь аймгаас бусад аймагт дельта халдвар бүртгэгджээ

Наймдугаар сарын 24-ний байдлаар “Ковид 19”-ийн 314 тохиолдол Улаанбаатарт, 1282 тохиолдол хөдөө орон нутагт бүртгэгдсэн. Хөдөө орон нутагт бүртгэгдэж буй тохиолдлуудын 35-80 хувьд нь дельта хувилбар илэрч байгаа гэж ЭМЯ-аас мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Булган болон Дундговь аймгаас бусад бүх аймагт дельта хувилбар илэрсэн байна. Тодруулбал, сүүлийн долоо хоногт 439 сорьцод шинжилгээ хийхэд 185-д нь дельта хувилбар илэрчээ. Эдгээр нь нийт аймагт бүртгэгдсэн дельта хувилбарын тоо юм.