ЭМЯ: Улаанбаатарт 850, орон нутагт 1552 тохиолдол бүртгэгдэж, ЗУРГААН хүн нас барлаа

ЭМЯ: Улаанбаатарт 850, орон нутагт 1552 тохиолдол бүртгэгдэж, ЗУРГААН хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол улсын хэмжээнд 2433 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын: 

  • 850 нь Улаанбаатар хотод
  • 1552 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас 1479 иргэн эдгэрч, гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 11,... иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 10,559 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 6,772
  • Хүндэвтэр- 3,686
  • Хүнд – 947
  • Маш хүнд - 187 хүн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 61-80 насны зургаан иргэн нас барсан байна. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 913 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.