ЗГ-ын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэж байна

ЗГ-ын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхлэн үргэлжилж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүний дунд хоёр нууц асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Засгийн газрын хуралдаан бүрийн эхэнд цар тахал болон, хариу арга хэмжээ, мөн Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийн хэрэгжилт, Авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй төлөвлөгөөний талаар танилцуулдаг. Мөн өнөөдрийн хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, эсэх тогтоолын төслийн танилцуулгыг хийх юм байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа наймдугаар сарын 31-нд дуусах юм. Мөн 2021 онд иргэд өмчлүүлэх газрын хэмжээ, зориулалтыг тогтоох тогтоолын төслийн танилцуулгыг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хийх аж. Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Боловсролын зээлийн сангийн талаарх танилцуулгыг хийхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулжээ.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.