Ирэх аравдугаар сард Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болно. Иймд улс төрийн намууд ирэх есдүгээр сарын 01-ны өдөр нам дотроо нэр дэвшигчээ тодруулж, ирэх сарын 05-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийн материалаа хүргүүлэх ёстой.
Тэгвэл маргааш /2021.08.25/ АН-ын Удирдлагын багийн хурал зарлагдсан байна. Ингээд үргэлжлүүлээд Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурал нь зарлагджээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус ҮЗХ-ны хурлаар нэр дэвшигчид тавигдах шаардлага болоод эхний байдлаар нэр дэвшигчдээ тодруулах ажээ.