Хайлааст, Дарь-Эх чиглэлийн замыг энэ сарын 30-нд нээнэ

Хайлааст, Дарь-Эх чиглэлийн замыг энэ сарын 30-нд нээнэ

Хайлааст Дарь-Эхийн замыг энэ сарын 30-нд нээх юм. Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүртэлх 1.4 километр зам ашиглалтад орсноор лагерын замын түгжрэл 30 хувиар буурах тооцоог албаныхан хийжээ.  Энэхүү замын ажил 2017 оноос эхэлж, нийт 108 нэгж талбарыг чөлөөлж гурван жил үргэлжилж байна. Түүнчлэн Замын цагдаагийн үндсэн гүүрийн зорчих хэсгийг есдүгээр сарын 15-нд нээх бөгөөд одоогоор үндсэн гүүрийн ажил 78 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.