Л.Халтар: Дарханы зам 2022 онд ашиглалтад орно

Л.Халтар: Дарханы зам 2022 онд ашиглалтад орно

Өнгөрсөн 2018 оны есдүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар-Дарханы чиглэлийг замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан байдаг. Нийт 204.11 километр замыг хоёр жилийн дотор барихаар төлөвлөөд байсан ч ийнхүү одоог хүртэл иргэд шороо тоосонд дарагдсаар байгаа юм.

Тэгвэл уг замын барилгын явц болон ашиглалтад орох хугацааны талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл өглөө. Тэрбээр “Дарханы замын бүтээн байгуулалтын ажил явдгаараа явж байна. Энэ зуны хувьд Монгол улсын нийт нутгаар хур бороо ихтэй байлаа. Энэ нь газар ногоо сэргэж, тариа ногоо ургах гэх мэт хөдөө, аж ахуйн салбарт таатай ч  авто замын салбарт жаахан харш байдаг. Гэхдээ ирэх аравдугаар сарын сүүл хүртэл бүтээн байгуулалтын ажил явагдана.  Азийн хөгжлийн банкны төслөөр хэрэгжиж байгаа эхний үе шатныхаа 112 километрт бүрэн хүчээ гаргачихсан байна. Одоогоор Дарханы хоёр, дөрөвдүгээр замын хэсгийг хариуцаж байсан компанитайгаа гэрээгээ цуцалж дараагийн гүйцэтгэгч нарыг тодруулж ОУ-ын тендерийн бичиг баримтад зааснаар гэрээ байгуулах шатандаа явж байна. Энэ замын ажлыг 2022 он гэхэд дуусгана” гэсэн юм.