Манай улсын хэмжээнд вакцины гуравдугаар тунд 2000 гаруй хүн хамрагджээ

Манай улсын хэмжээнд вакцины гуравдугаар тунд 2000 гаруй хүн хамрагджээ

Энэ наймдугаар сарын 16-ны өдрөөс эхэлж коронавирусийн халдварын тохиолдол буурахгүй, цаашлаад тус вирусийн дельта хувилбар манай улсад нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, алба хаагчдыг сайн дурын үндсэн дээр нэмэлт нэг тун болох гурав дахь тунгаар вакцинжуулах ажлыг зохион байгуулсугай” гэсэн тушаал гаргаснаар дархлаажуулалтын гуравдугаар тунг хийж эхлээд байгаа билээ.

Тэгвэл нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.08.24/ Ковид халдварын эсрэг вакцинд хамрагдсан байдлаар:

  • эхний тунд – 1025
  • хоёр дахь тунд – 3539
  • гурав дахь тунд – 2659 нийт 7223 иргэнийг дархлаалжуултанд хамруулсан байна.