Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол улсын хэмжээнд 1596 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын:
- 314 нь Улаанбаатар хотод
- 1282 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас 2022 иргэн эдгэрч, гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 11,093 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 10,309 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 6,332
- Хүндэвтэр- 3,626
- Хүнд – 944
- Маш хүнд - 191 хүн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 21-ээс дээш насны ТАВАН иргэн нас барсан байна. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 907 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.