Коронавирусийн халдварын тохиолдол манай улсад буурахгүй, есдүгээр сард сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхэд нэмэгдэх төлөвтэй байгаа талаар албан эх сурвалжууд тогтмол анхааруулж байна.
Мөн коронавирусийн дельта хувилбар манай улсад бүртгэгдэж байгаа тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг ЭМЯ-наас тогтмол анхааруулж байгаа билээ. Тухайлбал өнгөрөгч долоо хоногт Ховд аймагт коронавирусийн тус хувилбар илэрсэн. Тэгвэл Өмнөговь аймагт коронавирусийн дельта хувилбар илэрсэн талаар тус аймгийн Онцгой комиссоос өнөөдөр мэдэгдлээ.